Thursday, January 31, 2008

Сэтгэл минь тамхи зуусан, бас нилээд халамцуу
Сэдэрч үе үе зовоодог олон хуучин шархтай
Сэтгэл минь даруухан хувцаслаж, төлөв царай гаргаад
Сэмэрч үе үе дурлачихаад голдуу гуниглаж суудаг

Сэтгэл минь царайлаг, бас их тачаангуй
Сэлгэж үе үе сольдог олон хуучин дурлалтай
Сэм сэмхэнээр дуслах тэдний гомдлын нулимсаар
Сэлбэж үе үе усладаг дурлалын сагалгар модтой

(би зохиогоогүй шүү, маш их таалагдаад..) Дэлгэрэнгүй..

Monday, January 28, 2008

Зүгээр л шат ап

Өнөөдөр энэ их завгүй ажлын дундуур хэн нь үл мэдэгдэх нэг нөхөр мсжр дээр орж ирээд учир зүггүй л дайрах юмаа. энэ бичлэгэн дэх буцаад явмаар ч юм шиг гэж бичсэн хэсэг таалагдаагүй бололтой. Хэрэв энэ бичлэгийг тэр нөхөр уншиж байгаа бол гадаадад бүр мөсөн суурьшцан нөхдүүдийг очиж муу хэлж, хэрүүл гуй гэж хэлмээр байна. Блогнууд нь ч бий. Харин ч би өөрийгөө Монголоо гэсэн сэтгэл нь дийлээд, одоо энд зөвхөн өөрийнхөө төлөө биш, бас ч гэж асар бичигхэн ч гэлээ Монголын ирээдүйд хувь нэмэр оруулах ажил хийж яваа гэж боддог. Сая сүүлд нь бодсон чинь гэнэт ер нь яагаад... гээд юм хөдөлгөө хаячлаа. Уул нь санаа нь зөв л дөө, хүнээ л даанч олсонгүй л дээ. Учрыг нь бүрэн гүйцэд олоогүй бол хошуу нэмэх хэрэггүй л дэ..
Нэг ийм яриа өрнөлөө.

*****: chi haana bgaan?
Bilgee: hen be?
*****: haana baigaagaa helchih ee
Bilgee: mgl
*****: aan
*****: hezee haashaa ywchih gej bna?
Bilgee: hen be geed baihad
*****: hen bh ni ymar hamaatai yum be?

*****: mongolchuud hezee neg zvgt harj neg zorilgiin toloo ngdeh bol doo bvgd amia boddog oort ni ashiggvi taalamjgvi sanagdwal arilaad ogohiig l boddog sh dee.huwia hicheegchid!
*****: tegeed terengeeree gaihuulhiin ni yana
*****: mongol hvn bish yum uu? mongol bhgvi bol ta nar hen yum be?
Bilgee: yu yariad baigaag chin oilgohgui baina, yutai ch bi surguulia tugsuud yavdgaa yavaad uzdegee uzsen gej bodjiino, ergeed irsen mgldoo ajlaa hiigeel yavjiina
Bilgee: hen bolood aharhan bodloo hund tulgaad bainaa

*****: hen ni aharhan bodoltoi bgaa bol doo
*****: ergeed ywhiig hvsch bna ch geh shig
Bilgee: hen n medegdehgui huntei yariltsaj suuh zav alga, sorry

*****: chi yu yrih chini gol bish yrij bgaa yumaa yaj oortoo taatai bailgah, yaj zasaj zalruulah talaar bod za yu? hen ch yu ch gej yrij, bichij chaddiin. Дэлгэрэнгүй..

Friday, January 25, 2008

Хэдэн мөртүүд

Гуч хоног бэлдэж зэхээд
Гурав хоног наадам хийдэг.
Насанд хvртлээ тєхєєрч яваад
Найр хурим ганцхан хийдэг.

Их ажил болж хийсэн сумаар
Ирмэх тєдийд буудаад дуусдаг.
Зуун цагаар бvтээсэн чvдэнз
3урах тєдийд нvvрс болдог.

Учир иймээс, бэлтгэсэн зvйлээ
Удаан хэрэглэх гэж єєрийгее бvv зовоо!
Єєрийн зэхсэнийг эзний эрхээр
Єєрийгее баясган хэрэглэж сур!

********************************************************

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан еерийн цагтай.
Yлгэрлэвээс, еглее галлах эхнэр
Yд енгерееж босвол хэрэг юун.
Yерхэж явсан нехер, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.

********************************************************

Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна.

********************************************************

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман vхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах vедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мєнгє ч vгvй, нєхєд ч vгvй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгvй... Дэлгэрэнгүй..

Monday, January 14, 2008

Өнөөдөр Насанд хүрсэний баяр


Японд 20 нас хүрч байж насанд хүрсэнд тооцогддог. 20 хүрээгүй хүнд архи тамхи хориотойгоос гадна, олон нийтийн газар тамхи татаж байгаад цагдаад баригдвал сануулах арга хэмжээ авна, эцэг эхэд нь мэдэгдэнэ, цаашлаад арга хэмжээ нь хүндрэнэ. Гэмт хэрэг хийсэн хүн 20 хүрээгүй бол тэр хүний нэрийг олон нийтэд бүтнээр нь мэдэгдэж болохгүй. Гар утас авахад 20 хүрээгүй бол заавал эцэг эхийн зөвшөөрсөн бичиг хэрэгтэй. Би чинь анх 19тэйдөө очсон болохоор намайг Монгол руу аав ээж рүүгээ тэр бичгийг нь факсдаад гарын үсэг зуруул энэ тэр гээд утас авахад хэцүү байлаа. Бас цагийн ажил хийхээд насанд хүрээгүй гээд энгийн хүний цалингаас 50 еэнээр бага байна. Гэх мэт олон юм байна.
Жил бүрийн 1 сарын 14нд Японы өнцөг булан бүрт "Насанд хүрсэний баяр" буюу 成人式 (сэйжиншики) -г улс даяар амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тухайн хотын удирдлага баяраа тэмдэглэж буй залуусыг хүлээн авч уулзан, том зааланд албан ёсны мэндчилгээнүүд хөвөрсний дараа гарч ирээд зад зад архидаж,
балай авцгаана даа, харин ч нэг. Монгол шиг 30 хүрсэн ч аав ээжийнхээ дэргэд хүүхдээрээ байжыдаггүй болохоор 20 хүрээ л бол архи, тамхи чөлөөтэй, эсрэгээрээ эцэг эх нь насанд хүрсэнд нь баяр хүргэж хундага тулгана. Тур өдөржигөө тухайн хот, суурин, тосгон нь өнгө өнгийн кимоно өссөн охидууд, юката болон костюм өмссөн залуусаар дүүрээд хавар цэцэг дэлгэрч байгаам шиг л өнгө нэмнэ.

Монголд тусгайлан ийм өдөр гаргаж тэмдэглэдэггүймаа гэхэд хэзээ болтол жоохон хүүхэд шиг араас нь санаа зовж, жоохон оройтонгуут нь л араас нь байн байн залгаал, хаагуур хэнтэй юу хийж байгааг нь хянаж цагдаад л байдаг эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ насанд хүрсэн хүн шиг ярилцаж ойлголцдог болоосой. Дэлгэрэнгүй..

Thursday, January 10, 2008

Нигооо

Гурван эр ярьж байна.
- Би нас тогтсон хvvхэнд дуртай. Би нэг юм хэлэхээр тэр чинь намайг нэг юманд сургана.
- Би залуухан хvvхэнд дуртай. Өөрөө залуу юм шиг байж секс зааж өгєхєд зvгээр байдаг юм.
- Харин би бол хөгшин авгайд дуртай.
- Юу, чи чинь галзуурчихаа юу?
- Тэд чинь хамгийн сvvлийн удаа гэж бодоод ёстой л юу чаддагаа vзvvлнэ дээ.

**************************************************************************************

Вагоны тасалгаанд богино юбкатай хvvхний эсрэг талд сууж явсан залуу:
- Та хөлөө хавччихгvй юу, тэгвэл танд ч дулаахан, надад ч амар.

**************************************************************************************

Нэг хvvхэн хамт олонтойгоо зугаалганд явах цагаасаа хоцрох гээд хамаг юмаа цvнхэндээ чихиж орхиод явав. Сандарсандаа хиймэл vсээ ч хийж амжилгvй цvнхэндээ чихчихсэн байжээ. Тэгээд бvх юмаа авч уу гэж шалгахаар гараа цvнх рvvгээ явуулж гэнэ. Хvн ихтэй чихэлдсэн учраас хэцvv байжээ. Арай гэж гараа шургуулаад тэмтэрч гарчээ.
- "За хиймэл vс байна, хиам байна, ондог байна гэж байтал нэг залуу:
- Хатагтай та өмднөөс гараа авахгуй юу. Дэлгэрэнгүй..

Аз жаргал гуйлгачин шиг

Бямбажавын Энхтуяа: Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа... Дэлгэрэнгүй..

Блог танилцуулья

Глобал Удирдагч гээд нэг нэвтрүүлэг UBS-р гардагийг зарим нь мэдэж байгаа байх, хөтлөгч нь Глобал Удирдагч Сангийн дэргэдэх Глобал Удирдагч Дээд Сургуулийн захирал, бас бус олон гуншинтай залуу бий. Тэр залуугийн блог гэж танилцуулахаасаа илүү миний оюутан цагийн, мөн одооны ч гэсэн хамгийн сайн найз Жаагийдаа саяхан хэд хоногийн өмнө блог нээж өгч энэ зах хязгааргүй кибер ертөнц рүү татан оруулснаа зарлан тунхаглах гэсийм.

Та бүхэн бичсэн, бодсон зүйлсээс нь нэгийг ухаарч, хоёрыг тунгаах буй за.
http://jadambaagiin.blogspot.com Дэлгэрэнгүй..

Monday, January 7, 2008

2007 ~ 2008

Өнгөрөгч оноо дүгнээд, шинэ оноо нэг иймэрхүү байх болуу гээд төсөөлөөд бичлэг хийчье гэсэн чинь зөндөө удчихлаа, ганц нэг хүнийг хүлээлгэцэн бол уучлаарай.

Зэээк, 2007 он гараад хэдхэн хоног өнгөрөөгөөд Японд байсан бүхнээ орхиод 1955 онд БНМАУ дипломат харилцаа тогтоосон хамгийн анхны ардчилсан улс болох Жагарын орон Энэтхэг улсын Банглор хотыг зорьсон билээ. Бүхнээ орхиод явахад хүргэсэн том зүйл нь биелээгүй ч, MCP болсоноос гадна харамсах зүйлгүй юм үзэж харж, сурсан гэж боджыгаа.
5 сард Монголдоо буцаж ирсээн, сургууль төгсөөд өчнөө мөнгө төгрөг үрэн барин л ном сурахаар мордсон, одоо дахиал эцэг эхийнхээ мөөмнөөс зулгаастай байж болохгүй гэдгийг л хамгийн түрүүнд бодож, 3 жил дотор нь бараг юу буцалжыгааг мэдэхгүй тогоо рүү үсэрч ороод нэг хэсэг л дэвэрч халих шахам буцалжээж 1 ажилд орсон, хэдэн сар ажиллалаа, би арай түргэджээ, арай биш юмаа. Гараад оюутан байхдаа ийм ажил хийж үзэхийсэн гэж боддог мөрөөддөг байсан ажилдаа ямар ч байсан орж чадлаа.
Яадаг ч байсан Монголдоо байя гэж анхандаа шийдвэртээ бат зогсож байсан ч, сүүлийн үед буцаад явмаар ч юм шиг, энэ их бухимдал, энэ их угаарын, ухааны болон хүмүүсийн бохирдлоос зугатмаар санагдах юм.

2008 онд ингэмээр байна:
-Лав энэ ажлаа солино, тогтворгүйдээ бишээ, угаасаа төслийн хугацаа нь тийм юм.
-Унших гээд овоолсон тав гурван номнуудыг уншиж дуусгана.
-Орой ажлаас ирчээд ТВ-ийн удирдлага барьж суудаг цагийг багасгаж өөр зүйлд зарцуулдаг болно.
-Нэлээн эртнээс бодож байсан, ажлын хажуугаар бас нэг юм хийхгүй бол цалин харж амьдарна гэж байхгүй. Харин юу хийх вэ гэдгээ л зөв барьж авах гээд бодоод цаг хугацаа алдаал байгаад байна. Удахгүй ээ.
-тээд нээх олон юм бичмээргүй байна, биелэхгүй бол нигоо ниго. Эцэст нь амьдралын минь өчүүхэн ч гэсэн нэгэн хэсэг болсон блог чамдаа сард доод тал нь 5 бичлэг хүргэж байнаа.

Монголын блогчид маш олон болтугай. Дэлгэрэнгүй..

Sunday, January 6, 2008

Төрсөн өдөр, шинэ жил

2008 оны эхний бичлэгээ ингэж нэг юм хийвээ гэжж.

Угаасаа цөөхөн найзтайм болохоор тэр хэдийгээ уриад төрсөн өдрөө сайхан тэмдэглэе гэж бодлоо. Шинэ жилтэй бараг давхцдаг болохоор олигтой тэмдэглэчихээр газар олдохгүй бага зэрэг толгой өвтгөж байгааад Хан Бройд хийхээр тэр өдөр нь шийдээд захиалга өгөөд тэмдэглэв.
Нэг найзтайгаа буу халаад тайзан дээрээс юу яриад байгааг нь мэдэлгүй байжытал нэг найз тайз руу гарцан намайг дуудаад байхын, тэхээр нь төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүнд бэлэг мэлэг өгөх гэжийгаан байх гээл догдлоол гарцан чинь хөтлөгч нь за дахиад нэг зоригтой хүн байнуу гэжийнэ, асуулт хариултын тэмцээн лүү ах гүйгээд орцон байдаг байшд, бантаад тэр чигтээ оролцолгүй хаачхав. Дундаа нэг "зоригтой" бүсгүй суулгацан найзтайгаа додигор суужылаа.
Эхний асуулт: Ленин багшийн жинхэнэ нэр хэн бэ гэнэ, ах хамгийн түрүүнд гараа өргөөл Владимир Илиеч Ленин гээл хариулсан чинь хүмүүс еээ онигоо, 10 жилдээ юу уншчысым бээ гээл орилдын байна, хэхэ ёстой л онигоотойм байлээ, тайзан дээр баахан хүний өмнө гарцан, гаднаас тайзны хэдэн гэрэл хүмүүсийн зөвхөн намайг л хараад байгаам шиг харц, дотроос уусан жоохон виски нь халаагаад... Найз маань зөв таагаад өөртөө нэг оноо авлаа. Зөв хариулт нь Ульянов юм байна шүү, над шиг мэдэхгүй хүмүүсэ байвал.
Дараагийн асуулт: африкийн хамгийн баян улс болох Өмнөд Африкийн нийслэл юу вэ? гэнэ, мэдкүүм чинь буудаад яахав, хэн нь ч хариулж чадалгүй, 4 хариулт хэлэхээр нь нөгөө охин зөв буудаад өөртөө нэг оноо авчлаа. Зөв хариулт нь Bloemfontein
Дараагийн асуулт: Mr.Bean-ы жинхэнэ нэр хэн бэ? гэнээ, хэн нь ч мэддэггүй, 4 хариултаас би Rowan Atkinson гэж зөв буудан өөртөө 1 оноо аваад 3-уулаа 1, 1 оноотой болчлоо.
Сүүлийн асуулт: 2012 оны зуны олимп аль хотод болох вэ? гэнэ, Зөв хариулт нь мэдээж Лондон, би ийгээд тэмцээнд нь түрүүлсэн болж хэдэн пийвээр шагнууллаа. Пийвнээс илүү сайхан дурсамжтай болж авсан.

Дараа нь бага зэрэг бүжиглэх санаатай метро орсон чинь манай залуус маань 2007 оны сүүлчийн Баасанг ямар нижгэр тэмдэглэжийсэн гээч, аймар, саун, онжиго эргэх зайгүй, зах дээр явжыгаам шиг.. өөр юу гэдэг билээ, их хүнтэй байлээ. Удалгүй өндөрлөцгөөсөн.
Хөөе, энэ ч гайгүй, 31ний шөнө ямар байсан гэж боджыно? Он гаргачаад найзтайгаа 1 цаг дөхүүлээд очсон чинь хүмүүс цуглаж байлээшд, жинкэн зах байлээ дээ, өлгүүр нь дуусцан гээд хувцастай нь л оруулцгаагаад байсан, 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй гээд хаа сайгүй ханан дээрээ наацан байж, харваас 18 ч хүрээгүй хүүхдүүд худалч хүнд 80 хувь нь байлээ, лав бичиг баримтыг нь шалгаад 21 хүрээгүйг нь гаргавал тэндээс хэдэн зуун хүүхдүүд гарах байсан байх. Үнэхээр ангайсан, 14 15 тай гэмээр хүүхдүүд ч их явжылээ, бараг анх удаа бар гэдэг юманд орж үзэж байж ч болох.
Ёолкон дээрээсээ хэдэн төгрөг түүгээл найзуудтайгаа уулзана, талбай орно гэж хэлж гараад баранд орж ирдэг юм шиг байгаам. Дэлгэрэнгүй..