Thursday, November 15, 2007

Хайр дурлалын шүүхийн тогтоол

МОНГОЛ УЛСЫН ХАЙР ДУРЛАЛЫН ШҮҮХИЙН
ХЯНАЛТЫН ШАТНЫ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН
ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ


2007 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 247 Улаанбаатар хот

Б-Д ХОЛБОГДОХ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН ХЭРГИЙН ТУХАЙ

бла бла бла ... (товчлов) хэлэлцэв.
...
...
бла бла бла ... (товчлов) -жээ.

ХЯНАВАЛ:
Ялтан Б нь 2005 оны 12 дугаар сарын 31-нээс 2006 оны 1 лүгээр сарын 1-нд шилжих шөнө хохирогч Ф-той танилцан, анхны харцаар ухаа мэдрэлээ алдатлаа дурлаж (танилцан гөлөрч зогсохдоо 2 чихээ хөлдөөснөө тухай үедээ мэдрээгүй нь шүүх эмнэлгээс тогтогдсон) өдөр шөнөгүй хойноос нь чаргууцалдан толгойг нь эргүүлж бие биенээсээ өөр эсрэг хүйстэн нүдэнд нь торохооргүй болтлоо хайртай болцгоосон нь нотлогджээ.

Мөн ялтан Б нь хохирогч Ф-д өөрийн саналаар гэрлэх санал тавьж 2006 оны 11 дүгээр сарын 15-нд гэрлэсэн нь гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдсон болно.

Монгол Улсын Хайр Дурлалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.7-д "ялтан өөрийн саналаар гэрлэх санал тавин гэрлэсэн бол насан туршид нь хайрлан халамжилж, хайргүй болсон ч хайртай дүр эсгэн халамжилж, цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэн, араар нь тавихгүй, араараа тавиулахгүй байж бие болон сэтгэлийн жаргал эдлүүлэх хугацаагүй ялыг чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлнэ" гэж заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн "ялыг энгийн дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэдэг 143 дугаар шийтгэх тогтоолыг "ялтан Б нь ухаан мэдрэлээ алдатлаа дурласан буруутайд тооцож, чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэж өөрчилсүгэй.

14 comments:

  1. ха ха ха тасарцан бичлэг байна. Ийм хууль баталчихвал мөн алваа.
    танилцан гөлөрч зогсохдоо 2 чихээ хөлдөөснөө тухай үедээ мэдрээгүй нь шүүх эмнэлгээс тогтогдсон)
    Үүнийг хүртэл шүүх эмнэлгээр баталж байдаг мөн дүрсгүй нөхөд шүү айн.

    ReplyDelete
  2. гялайлаа, жинхэнэ дээд шүүхийн тогтоол барьж сууж байгаад загварыг нь авсын. Жинхнээсээ ийм хууль байвал гэрлэх санал тавих эр хүн олдохгүй биз

    ReplyDelete
  3. ийм хууль баталчихвал байнгын ял эдлээстэй хэцүү л санагдаж байна шүү. Билгээ хөө наад хуулийн төслөө УИХ-д өргөн барьж эрчүүдийг будаа болгохийн биш биззз гсн

    ReplyDelete
  4. Хуулийн төсөл ерөнхийдөө бэлэн болцон, нэмж хасах санал оруулах үүднээс ажлын хэсэгт нь орж болы шүү. 2008 оны сонгуулийн дараа шинэ УИХ-д өргөн барьж хэлэлцүүлгэнд оруулахгүй бол сонгууль хүртэлх төлөвлөгөөнд амжихгүй л дэ.

    ReplyDelete
  5. Насаараа гоонь байхаар шийдлээ ... :P

    ReplyDelete
  6. hehe6 Yun huurhun yum. Neriig n bichij huuhdeer toglonoo :D tnx

    ReplyDelete
  7. Цовоо ядаж энгийн дэглэмтэй эхнэрийн гарт ялаа эдлэхгүймүү?

    Мисти вэлком

    ReplyDelete
  8. Айхтар сүрхий дурлажээ дээ. Хууль өргөн барьвал одоохондоо яахав сайхан л байх байх. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа толгойгоо шаах вий дээ. Хэхэ, уучлаарай би ингэж л бодож байна.
    Цовооноо дүү бас блог ертөнцөөрөө эргэлдээд л байсымуу? Би чинь чамайг бүүр орхижээ гэж бодсон шд :)
    Хархүү найзаа, чи минь бас хуулийг дэмжээд байгаамуу тээ? Хэхэ, бас сайхан сэтгэлт үнэнч залуус Юм аа. Хархүүг мэдэхийн хувьд сайн залуу тул ийм үйлдэлд нь эргэлзэхгүй байна. Харин Билгээ залуугын хувьд бол чихээ хөлдсөнийг мэдээгүй байсан гэж байгааг бодоход бас сайн л залуу байна. За тэгээд гэрлэсэн залуусд амжилт хүсье.

    Шалихгүй зүйлээс хайраа бүү сэвтээ гэдэг байхаа. Ийм хайраа олсон бол алдаж л болдоггүй юм шүү. Нулимс урсахдаа зүрх яаж зүсдэгийг мэднэ биз дээ.

    ReplyDelete
  9. ha ha. goyo bichleg bolson bna. Bilgee chi iim huuli sanachlaad bgaa yum bish biiiiz???

    ReplyDelete
  10. to Pearle
    би яүгээр л зохиосышд, тээд ч би тэгж гөлөрч зогсохгүй, ер нь бол би муу залуу юмаа даа? хэхэ

    to Erhemee
    юун төлөө Хууль зүйн яаманд өрөөний мухарт сууж байгаа билээ, зохиошд.. гсн хэхэ

    ReplyDelete
  11. Аан зүгээр зохиосымуу? Зөв зөв, тэгвэл сүрхий дурлалт залуугын дүрийг босгожээ дээ. :D

    ReplyDelete
  12. Нас ахисан хойно оо ял эдэлж болох л юм :P

    ReplyDelete
  13. hihi ih sonirholtoi boljee laitai l bnashdee ingej durlaad baval harin zugeer yum bishuu hoho,tegeed amjilt husiye!

    ReplyDelete
  14. Manai 76 ch yer ni iimerhuu huuli muuli batlah geed l suuj bgaa baih doo xixi. oor hiih ajilgyi yum chin tee, hajuugaar ni idehee idchiheed l neg iimerhuu huuli batluulaad ard turem ch saihan bnooo xexe

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү