Friday, November 23, 2007

JICA 10 жил-р ичэв

Өчигдөр буюу 11 сарын 22-нд Жайкагийн монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 10 жилийн ой болов. Монгол Япон төвд болсон энэ арга хэмжээнд зочид гийчид нэлээд байлаа, бараг 300 дөхсөн байхаа, лав 200 гарсан. Томчууд гэвэл Жайкагийн дэд ерөнхийлөгч, монгол дах Японы элчин сайдын орлогч, Гадаад хэргийн дэд сайд Цолмон, Нийслэлийн засаг дарга инээдэг Батбаяр (нэлээн хоцорч ирсэн) зэрэг байв.
Нэгэн хэвийн уйтгартай илтгэлүүд үргэлжлээд, дараа нь гол гол хэрэгжүүлсэн төслүүдийн монгол талын дарга нарт дусгалын зүйлс гардуулаад тэд нар нь бас л нэгэн хэвийн мэндчилгээнүүд хэлээл, бөгс банз болохоо дөхсөн шүү, нэг сандал дээрээ удаан суугаагүй удсаныг хэлэхүү.

за тэрч яахав, тэгсэн чинь тэр мэндчилгээ хэлжийгаа хүмүүс нь монголчуудад хандаж хэлээд байгаамуу, хаашаа юм. Хэдэн өгүүлбэр хэлчээд зогсож тэрийг нь орчуулна гэдгийг мэддэгүй болтойм, нэг нөхөр бүтэн хуудас мэндчилгээгээ тэр чигээр нь уншчдын байна, орчуулагч охин дундаас нь нэлээд их мэдээлэл алдаал, алдахаас яахав дээ, яаж цээжлэхэвдээ.

Бөгс банз болохын зэрэгцээ хүмүүсийн гар утас ямар их дугардын бэ, тэрийгээ тээл аймар удаан дуугаргаж байж авахын, авчаад таслахгүй чанга чанга ярихын, өмнөөс нь ямар их ичвэээ, уул нь бол бусад хүмүүсийг ялангуяа Жайкагийнхныг хүндэтгээд гар утсаа унтраадаггүйма гэхэд ядаж дууг нь хаачаад орж болмоорсон... тэгхэд бүр би хуралтай байна, зарим нь бүр ажил хэргээ яриал суугаад байхын. Ичиж амьдраачээ

2 comments:

  1. Гүй ээ тэгээд үнэн шд ээ. манайхан ер нь ямар ч соёлгүй, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаггүй, хурал цуглаан, уулзалт, кино театр гээд бүхий л газарт утас хэмээх гангараа нь хашгичаастай....

    Манайхны сэтгэхүйд хэзээ гар утас хэмээх зүйл гангараа биш хэрэглээ болон төлөвших юм бол доо?

    Гар утасны ая, функц, вэб камер, медиа тоглуулагч, төрөл бүрийн тоглоомууд гээд л нэг нэгэндээ үхтэл гайхуулахыг яана. Үнэндээ тэрхүү өндөр үнэтэй эдийнхээ хэмжээнд нь хүртэл ашиглаж чадахгүй шд. Манай Харилцаа холбооны хөгжил ядаж байхад GSM нь 2,5, CDMA нь 3 аас хэтрээгүй шүү дээ. Зурвас илгээх, ярихаас өөр юм хийж чадахгүй кэкэ....


    Тэгсэн хэр нь саак гар утсаа гайхуулж энэ тэр. За тэр гайхуулах яахав.

    Адаглаад гар утсаа зөв ашиглаад, олон нийтийн газар утсаа унтраагаад, эсвэл утасныхаа чанга аяыг хаачихдаг ч болоосой кэкэ.


    Ер нь тэгээд манайхаас бусад бүхий л оронд Утасны сүлжээ барьдаггүй бүсүүдтэй болчихсон доо/No coverage/. Манайх л юмнаас хоцроод байдгаараа нэг тиймэрхүү.


    Заза гар хуруу чичигнээд олигтой юм бичиж чадахгүй нь. Блогтой болмоор л байна гэсэн кэкэ.


    Хүндэтгэсэн Мр. Эмоц /Шинэсар/

    ReplyDelete
  2. Яг тэр үед нь би залгатал Хуралтай байна дараа залга гээд таслажээсийшд нээрээ кэкэ

    Эмоц кэкэк

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү