Monday, December 10, 2007

ごめん (Гомэн)

Энгийн найзуудын чинь л нэгэн адил
Энгүй сайхан найзлаж чадахгүй нь ээ, гомэн
Эр хүний минь хувьд ганц л удаа
Эгцэлж хараад надад дурлаач!

Зүгээр сайхан найзууд байя гэхээр
Зүрх сэтгэл минь багтраад дэлбэрэх нь ээ
Зөвхөн чамайг л хайрлаж, харамлаж, халамжлахыг
Зөн совин минь намайг ятгаад байнаа, гомэн

Баяртай гээд гэрлүүгээ ороход чинь
Булбарайхан гарнаас чинь татаж тэврээд
Битгий! надтай хамт байгаач гээд
Бал бурмын улаан уруулыг чинь үнснээ, яадын! гомэнн

2007.12.10 нойр хулжсан шөнийн тэг 3 цаг

2 comments:

  1. аахаа чи бас яагаав? Хэнийг үнсэх гээд байгаан ;)

    ReplyDelete
  2. Бас сүрхий шүлэгч нөхөр байх нь.


    Хүүд:
    Нөхөөр, чи хүн болгоныг л хардаж явах юм аа хахаха

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү