Tuesday, March 13, 2007

Кино






кинонд "нугасгүй" би бээр саяын бүтэн сайнд хийсэн ажил гэвэл "Ghost Rider", "Code name:The Cleaner", "Pan's Labyrinth"-г үзлээ.. Англи хэлэндээ сайн биш болохоор яриагаар нь биш дүрсээр нь л хальт ойлгосон болох юм даа, манай гэрээс хүнсний дэлгүүр орох замд кино зараад зогсч байдаг нэг залуу байдын. Хажуугаар нь өнгөрөх болгондоо энэтхэг балай дуулж бүжиглэсэн кинонууд л байгаа байх гээд тоодоггүй байсан харин энэ удаад тэгсэнгүй зогсоод сонирхсон чинь дажгүй кинонууд байдын байлээ, бас хямдхан.. хууль бусаар олшруулсан бичлэгийн шаардлага хангах хангахгүй 400 500гаад юм байх шиг байна, жишээ нь Ghost Rider 60 рупи Happy Feet 50 рупи гэх мэт. 50 гэдэг монголоор 1500 төгрөг юмуу даа, нэлээн хэдийг авсан. Одоо үзээд байж дээ

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү