Thursday, March 8, 2007

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!



Ээждээ, эмээдээ бас бүх таньдаг эмэгтэй хүмүүстээ...

энэ өдөр бол зүгээр нэг эмэгтэй хүний баярын өдөр биш.. дэлхий нийтээр эмэгтэй хүний эрхийг хамгаалах өдөр, хаа нэгтээгээс яагаад энэ өдрийг тэмдэглэх болсныг уншиж байсан ч, одоо африк билүү хаанах билээ нэгэн эрх нь зөрчигдөж нас барсан эмэгтэйн дурсгалд зориулж тэмдэглэх болсон гэдгээс өөр юм санадаггүй ээ,

Баярын мэнд хүргэе гээд энэ эмэгтэйчүүдээ хүндэлдэггүй энэтхэгчүүдэд хэлмээр санагдавч, 3 сарын 8 гэж юуны, ямар учиртай өдөр вэ гэдгийг мэдэх хүн даанч алга... эмэгтэй хүмүүс нь хүнд хүчир ажил хийдгийг нь гайхаад олохгүй л байна, толгой дээрээ 20, 30 кг хүнд зуйл тавьчаал алхаж байхад нөхөр нь урд нь хээв нэг гар хоосон алхаж байх жишээтэй, барилга хог шорооны ажлыг бас эмэгтэйчүүд нь! тэгсэн мөртлөө ресторанд нь дан эрэгтэй зөөгч нар, учир нь тэр нь боловсон буюу цэвэрхэн ажил болохоор.. орой үдэш пааб, баар, ресторанд эмэгтэй хүний бараа харахгүй шүү, дан эрчүүл! учир нь эмэгтэйчүүд нь гэртээ хүүхдээ хараал хоолоо хийгээл суугаа, харин эрчүүд нь найз нөхөдтэйгөө чанга чанга инээлдэн буу халангаа пивоний бөглөө мулталж урлаггүй гүзээнүүдээ нэмж суугаа.. тэдний буруу ч гэж юу байхав, шашин нь ийм хойно зааза, ээж рүүгээ ярьж мэнд хүргэе, хөөрхий харж суугаа байлгүй, өөр одоо хэнд ч мэнд хүргэхэв дээ..

энийг уншсан бүсгүй болгонд Happy Марта 8!

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү