Thursday, September 25, 2008

Утгагүй байна


Гудманд залуус үнсэлдэхээн больжээ, гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга, уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож, харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж, өрөвдөлтэй байна.

Салалт ойрдоо ихсэх юм гэнэ, сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх, хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна
Дэлгэрэнгүй..

Friday, September 12, 2008

Дундговь - Бага Газрын Чулуу

Сүм Хөх Бүрдээс 9-ний өглөө УБ рүүгээ буцах замдаа СХБ-ээс 21 км зайтай байдаг БАГА ГАЗРЫН ЧУЛУУ гэдэг янзан бүрийн сонин содон хэлбэр дүрстэй хад чалуу, рашаантай, байгалийн үзэсгэлэнт газар очлоо. Дундговьт ийм үзүүштэй газар байдаг гэж огт санаагүй шүү.
ИХ ГАЗРЫН ЧУЛУУ гэдэг нь 80 гаруй км зайтай гэсэн байхаа, БАГАтайгаа адилхан тал дунд бөөн чулуу байдаг гэсэн. Тэнд нь том байгалийн тайзтай, Равжаа гуай тоглолтоо хийдэг байсан гэсэн, одоо ч гэсэн тоглолт болдог юм шиг байлээ.

Бусад зургийг эндээс үзнэ үү.

Данзан Равжаагийн нутаг, дуу хуурын өлгий нутаг, хамгийн сайхан айрагтай, малынх нь мах нь хүртэл амттай нутаг гэж мэддэг байсан бол Бага газрын чулуу гэдэг сайхан газрыг нь мэддэг болсондоо байртай байна.
Боломж байвал зориод очиж үзэх газрын нэг шүү.


Дэлгэрэнгүй..

Thursday, September 11, 2008

Дундговь - Сүм Хөх Бүрд

Саяын хагас бүтэн сайнд Дундговь аймгийн Адаацаг суманд байдаг Сүм Хөх Бүрд гэдэг газар ажлаар оччоод ирлээ. Энэ газар нь Ноён хутагт Данзан Равжаагийн уран бүтээлээ туурвидаг байсан газрын нэг нь байсан гэх, бүр эртний манжийн үеийн дайснаас хамгаалах бэхлэлтийн цайз байсан гэх 2 яриа байдаг газар юм байна. Нуурын дунд тэр их чулууг зөөж аваачин асар их арга ухаан, архитехтурын өндөр шийдлээр барьсан дурсгалт газар байлээ.
Та нар өөсрдөө бусад зургаас хараарай.

Дэлгэрэнгүй..

Tuesday, September 2, 2008

Уралдаан 2


Саяын бүтэн сайнд N1 авто клубын машины цуглаан болж, уралдаан болдог газар луугаа салхи татуулан давхилаа. Зохион байгуулагчдын 2 машины ард 3-т очсон гэдэг чинь 1т орсон гэсэн үг, тээ? 一度180キロ、それ以外は140-150キロ..

5 сард болсон цуглааныг бодвол маш цөөхөн машин ирсэн, сүүлд сонсох нь ээ, 5 ард 400 орчим машин ирсэн байсан гэсэн. Энэ удаад 100 орчим л байсан байх. Гоё гоё машинууд нь ч харагдсангүй. Маргааш нь 9 сарын 1 байсан болохоор хүн бага ирсэн байх гэж таамагласан. Мөн зараа муу тараасын болуу гэж бодлоо.

Хашаа руу 1т орсон чинь хүний хэл ам хүрчьүү яав, хашаагаар ороол зогсоол орох замд хашаан дээгүүр татдаг өргөстэй төмөр утас дугуйнд орооцолдчдог байшд, 4, 5 зоогдцон.. Запас дугуй хийгүй.. бас хагархай.. Оооо шээт. Хий нь бүрэн гарахаас нь өмнө гялс багахангайн төв рүү очиж дугуй засвар орж амжсан. Дугуйгаа нөхүүлчээд буцаад очсон чинь машинууд уралдаж эхлэнэ лээ. 5 сарынхыг бодвол нэг гоё юм нь нуль шороо биш, бас жоохон өвстэй байсан. Тээл 5 сарынхтай адилхан аксент гарч ирж туг сүлждэг тэмцээнд нь түрүүлээл.. гэхдээ уралдаанд оролцчихоор хүн амьтан байхгүй, дандаа над шиг үзэгчид байсан нь нэг л сонирхолгүй байлаа. Хэдэн зураг юу ч гэсэн доор оруулчья.



Дэлгэрэнгүй..

Monday, September 1, 2008

Елөөсөө бидний баял даа

Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн салын нэгэн боллоо
Елөөсөө бидний баял даа

Номхон морио уналаа даа
Номтой цүнкээ үүллээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа

Сайхан цагаан байшинтай
Гоёхон олон күүкдүүдтэй
Сургуульд олоод багшаал заалгаад
Сурагч болох нь баялтай

гэжж, анх сургуульд орохдоо энэ л өдөр дуулж байж билээ.

Өглөө ажилдаа явах замд форм өмссөн, цүнх үүрсэн хүүхдүүдийг хараад бүүр сэтгэл хөдлөөд нулимс цийлэг. арай биш юмаа. Одооны хүүхдүүийн форм, цүнх энэ тэр бол лайтай айн. Маны үед чинь чибарушкатай, өөрөөсөө том цүнх үүрдэг байлаа шд. Форм нь гэж бас янзтай.. Хичээл тараал баавгайн чихдээл хамаг товчыг нь мулт мулт.. хажуу гаран дээрх эмблээмийг нь мулт мулт авдаг байж билээ. Хаа очиж тасалсан товчоо өөрөө оёчдог уран байж.
Одооны хүүхдүүд чинь сургууль орохдоо гар утастай, айн. Каак айн. Би тэгсэн чинь оюутан болжээж аав ээжийгээ найрч арайх гэж С4 гээд лантуу шиг юм авч байж билээ. Одоо тэгсэн чинь 1-р ангийн бацаан "ээж хийчээл тарчлаа, би пийсийдлээ" гэцэн лайтай утас гаргаж ирээд ярьжийшд..
Дэлгэрэнгүй..

Tuesday, August 26, 2008

Монгол Улс 31-т биш 3-т шүү, илүү илүү

Монгол Улс медалийнхаа чанараар 31-т зогссон.
Тэгвэл 2.6хан сая хүн амтай улсын хувьд 205 орноос хүн амын тоо болон медалийн чанарын харьцуулалтаараа 3-т зогссон байна.
Эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн болон медалийн чанарын харьцуулалтаар 4-т зогсч байна.

Энэ бол үнэхээр түүхэнд бичигдэх агуу амжилтын алтан хуудас мөнөөс мөн юмааа.

нэг ийм сайт байна.
ИЛҮҮ ИЛҮҮ. Дэлгэрэнгүй..

Өөө Ваканохо минь дээ.


Яах гэж тэгэв дээ.
Цаадах чинь хар тамхичин байсан байшд.

Японы мэргэжлийн сумогийн бөх Ваканохо буюу ОХУ-н иргэн Сослан Александрович Гаглоев Токио хотын Роппонги гээд алдартай зугаа цэнгээний дүүрэгт 6-р сард явж байгаад түрийвчээ унагачиж. Цагдаа нар түрийвчийг олоход дотор нь марихуна байсан нь асуудал үүсч, цагдаа нар түрийвчийн эзнийг олж, дэвжээн дээр нь очин өрөөнд нь нэгжлэг хийхэд мөн л марихуна соруултайгаа олдсон байна. Японы хуулиар бол 5 жилийн хорих ял өгдийн гэнэ. Одоо дөнгөж 20той энэ залуугийн ирээдүй ч бүрхэг байна даа.

Сумогийн холбооноос энэ сарын 21-нд яаралтай хуралдаан хийн түүнийг хөөх шийдвэр гаргасан байна. Түүний дэвжээний эзэн Магаки нь сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба энэ хэргийн дараа ажлаасаа саналаараа халагджээ. Өмнө нь бас шинэ залуу сумочын нэлээн хүнд бэрттэл нь зодож байсан эвгүй нөхөр гэнэ шүү.

Энэ хэрэг нь холбоонд бол мэдээж томоохон цохилт болж байгаа нь тодорхой. Үүнээс үүдээд гадаад сумочидтой зан авир, биеэ авч явах байдал гээд л ихээхэн тулж ажиллах болж байгаа юм шиг байна даа.

Хөөрхий зайлуул, харь нутагт сэтгэл санааны их л хэцүү орчинд тэсэлгүй хар тамхинд орсон байхдаа. Марихуна гэдэг чинь хамгийн хүнд нь гээ биздээ? нөгөө кинон дээр гараад байдаг хамраараа сордог нунтаг цагаан..
Манай монголд бас энэ нь ороод ирцэн гэсэн.. Манайхаан, битгий саваагүйтэж татаж үзээрэй. 1 л үзвэл салж чадахаа больдог гэсэн шүү..

Муу юм холуур холуур.
Дэлгэрэнгүй..

Monday, August 18, 2008

Сайны хажуугаар саар аа гэж..

Юуны өмнө нийт Монголчууддаа олимпын алтан медалийн эзэд болсонд нь баяр хүргэе.

Өчигдөр захын тэнд явжысан чинь нэг аххүүгийн машаан шатаад.. цахилгааны масс гэнээ.
хажууд нь нээх зураг хөргийг нь аваад байлтай биш..
Аххүү хөөрхий уйлаал, дээгүүрээ нүцгэн, доогуураа нэг муу бэлтгэлийн өмдтэй, гар утас, түрийвч, хамаг бичиг баримтаа шатаалгачихаж, гал команд дуудаад 30 минутын дараа хамаг юм нь, бүр машааны дугаарны төмөр атгын чинээ болтлоо хайлж шатсаны дараа ирсэн.
Ув улаан нүдтэй болтлоо уйлсан ах яахаа ч мэдэхгүй, дэмий л нааш цаашаа холхино. Тэр хавьд шавсан олон тэгсгээл явцгааж байсан, яагаад ч юм би өмнөөс нь дагаж уйлчих гээд их эвгүйн байлээ. 20000тын нэг дэсвгэрт ахын гарт нь атгуулаад "жоохон ч гэсэн сэтгэлийн юм, аххүү сэтгэлээр унаж болохгүй шүү, хүн амьтан бэртээгүй, өөрөө эрүүл байна гэдэг чухал шүү, болно дөө" гэж хэлэхэд ёстой их баярлалаа, ахын дүү гэсэн. Тэр үгэнд нь чин сэтгэл шингэсэн байсан, би өөрөө бүр баярласан. Төд удалгүй тэнд зөндөө удаан саатсанаа анзаарч дахин нэг сэтгэлээр унах зүйлгүй шүү аххүү гэж хэлээд явсан.

Сайны хажуугаар саар аа гэжж.. Дэлгэрэнгүй..

Wednesday, August 6, 2008

Хөдөөнөөс ирэв, ажилдаа оров..

Зэээ, хэдэн найзуудтайгаа 7 сарын 25ны Баасан гарагын өглөө гараад 8 сарын 3ны Ням гарагын үүрээр УБ-дээ буцаж ирсэн аяллынхаа хэдэн зурагнуудаас энд хийлээ. Хөвсгөл далай руу явахдаа аймгийн төв Мөрөнгөөс өөр унаа хөлсөлж явсан юм. Өөрсдийнхөө машинд камерныхаа баттерэйг мартсан мунхаг би далайн хэдэн зургийг найзаасаа авч орууллаа.

УБ - Хужирт - Улаан цутгалан - Төвхөн хийд - Чулуутын гол - Хоргын тогоо - Тэрхийн цагаан нуур - Хөвсгөл - Булган - Эрдэнэт - УБ гэсэн маршрутаар майхантай аялав.

Ухаан орохоосоо шахуу аавыг дагаж жил бүр хөдөө явдаг байсан болоод ч тэрүү жилдээ ядаж 1 удаа хөдөө явахгүй бол болдгүй би чинь ноднин зун явж чадаагүй нормоо энэ жил бөөндөөд сайхан л зугааллаа.

Хөдөө майхантай унтаж яваад дасцан чинь хотод ирээд хэд хоног бөгчимдөөд унтаж чаддаггүй ээ, шөнө болгон л 3, 4 хүртэл хөрвөөж байх шиг байна.

Ажил ч гэж агуу их байна шүү. Лүнгийн гэдэг тодотголтой алдартай 100 км зам байнаа, тэрийг нэг засчуул ч сайхаан сайхан. Хөдөө нутаг сайхан шүү. сэтгэгдлээ гоё илэрхийлэх гэсэн чинь тохирох гоё үг ч олдохгүй байна. Та нар өөрсдөө тээл мэдэж байгааз дээ тээ, хэхэ.

Ирэх 1 дэх өдөр сэтгэл догдлуулсан чухал өдөр... Дэлгэрэнгүй..

Monday, July 21, 2008

Төлөвлөгөөнийхөө дагуу гэнээ

Ашгүй ашгүй.
20-нд Японы сумо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, 8 сарын сүүлээр болох Монгол башог цуцлах яриа гаргаад байсныгаа больж, төлөвлөгөөнийхөө дагуу явуулна, харин ямар нэг аюултай байж болзошгүй зүйл байвал тухайн үед нь шууд цуцлах бэлтгэлтэйгээр хувилбаруудыг бодолцож ажиллана гэлээ.
УБ хотын захирагчаас Японы сумогийн холбоо руу "энд аюулгүй байна" гэсэн утгатай албан бичиг хүртэл явуулсан юм байна. Дагваа ч гэсэн "Монголчууддаа сумо үзүүлэх нь бидний мөрөөдөл. Ашгүй ашгүй" гэжээ.

Заа, одоо билэтнийхээ мөнгийг олж эхлэхгүй бол 60000-200000 гэсэн шд. Дэлгэрэнгүй..