Thursday, September 6, 2007

Яаана даа яана

Хаашаа л харна харцнаас нь DonaldDuck-н нүдэндээ $ эргэлдүүлдэг шиг мөнгө бодсон, гандсан хувцастай гундсан төрхтэй гутарсан хүмүүс, лааз цуглуулж гудамж метерлэсэн хүнэнцэрүүд, юм л бол урдаа гаргах дургүй уралдаанд оролцож буй юм шиг уулгалан уранхай дээл шиг ямбий дөрвөлжин төмөр унасан "мундаг" жолооч нар, адгууснаас ялгагдах ганц зэвсэгтэй атал алмаснаас долоон дор архиралдаж харааж хэрэлдэж зодолдсон ааг омог бяр чадал нь бахдаж ядсан харцуул, бас хүүхнүүд, хэдэн ногоон үндэсний ягаанд нүдээ ухаад хэлээ тасдаад өгөхөд бэлэн, бас өгцөн хувцас гутааж нэр баастсан хүнэнцэрүүд... ингээд дүрслээд байвал дуусахгүй нь...
Нэг л их бухимдсан, нэг л их яарсан, нэг л их завгүй улсууд, бас амьдрал нь болохгүй бүтэхгүй л... гадагш гарч 3D-н боол болвол түрийвч зузаарна гэж буруу ойсон хүмүүс... (3D гэдэг нь буурай хөгжилтэй орны ажиллах хүчийг хямд үнээр ашиглаж хийлгэдэг Dangerous Dirty Difficult ажил) Энэ бол өнөөгийн төрх..
Яаана даа яаана. Эдийн засгийн доройтол бол нийгмийн ухамсрын доройтлоос хурдан сэхээд босоод ирнэ.

Хүмүүсийн энэ хэцүү амьдрал өөрсдийнх нь арчаагүй, сэргэлэн биш, боловсролгүй, ухамсаргүй байдалтай нь илүү их холбоотой хэдий ч холбогдож байгаа нөгөө үзүүр нь яах аргагүй энэ орны нийгэм, эдийн засгийн дорой байдал юм...
Аз жаргалтай, сайхан хангалуун амьдарч байгаа хүмүүс нь төдийлөн бухимдахгүйгаар барахгүй энэ бүхнийг тоохгүй өнгөрч чаддаг.
Магадгүй 20 жилийн дараа Монгол улс хөгжөөд, илүү боломжийн болоод ирэхлээр тэр үед хүмүүс одооных шиг бухимдаж, харааж, архидаж, завхайрч, гутарч, өлсөж, лааз өшиглөн гудамж метерлэхгүй байх гэж найдаж байна. Тэхээр шууд бас энэ одооны залуучууд гээд буруутгаж ч бас болохгүй байх, болно л доо давхар аль алийг нь л буруутгах хэрэгтэй байх... миний бодлоор.
Эдийн засаг, нийгмийн ухамсрын доройтолтой энэ цаг үед төрсөндөө харамсмаар ч юм шиг, ТТЭЗ-н үед төрсөн бол 5 жилийн төлөвлөгөөгөө биелүүлж баярын бичгээр шагнуулчаал, энхрий хайрт нам засгаа магтан дуулаал санах бодох харуусах гутрах хараах гулдайх зүйлгүй эхнэр 3 хүүхэдтэйгээ амар жимэр хангалуун сайхан амьдрах ч байсын билүү.

Энэ бол зөвхөн миний хувийн бодол, соёлтойгоор санал сэтгэгдлээ хуваалцана гэдэгт найдъя. Дэлгэрэнгүй..

Tuesday, September 4, 2007

Үнэхээр гоё дуу юмаа



Үг нь ч ая нь ч үнэхээр их таалагдлаа.. зарим хэсэгт нь бүр бие арзасхийгээл...
Ойрд дуу оруулаагүйн байна. Энэ дууг боломжтой бол заавал сонсоорой гэж хэлмээр байна, ялангуяа япон хэл мэддэг хүмүүс нь...
Бүтнээрээ явахгүй байгаа хүмүүс энд дараад сайт руу нь ороод bufferлэж дуусгаад сонсоорой. Дэлгэрэнгүй..